СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Уул уурхай | 2025-07-30

Анх удаа баяжуулсан сул коксжих нүүрс арилжжээ

Нийтэлсэн
21 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
21 цагийн өмнө

"Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны долоодугаар сард биржийн арилжаагаар шинэ бүтээгдэхүүн болох баяжуулсан сул коксжих нүүрсний анхны арилжааг амжилттай зохион байгуулжээ.

Нүүрс баяжуулах үйлдвэрийн шинэ бүтээгдэхүүн болох 12.8 мянган тонн баяжуулсан сул коксжих нүүрсийг нэг тонн тутмыг 95.2 ам.доллароор Монголын хөрөнгийн биржийн нээлттэй арилжаагаар амжилттай арилжжээ. Арилжаанд нийт 6 оролцогч өрсөлдөж, үнэ 8.40 ам.доллароор буюу 9.7%-иар өссөн нь зах зээлд шинэ бүтээгдэхүүний эрэлт, хэрэгцээ өндөр байгааг илтгэж байна.

“Эрдэнэс Тавантолгой” ХК зах зээлийн эрэлт, нийлүүлэлт, шаардлагад нийцүүлэн олон улсын хэрэглэгчийн чанарын шаардлага хангасан өөрийн брэнд бүтээгдэхүүнийг гаргахаар ажиллаж байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.