СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Бүлэглэн хулгай хийдэг этгээдүүдийг илрүүлжээ

Нийтэлсэн
22 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
22 цагийн өмнө

“Айлын байшин руу хулгай орчихлоо” гэх дуудлага, мэдээлэл энэ оны 07 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.

Тодруулбал, Хөвсгөл аймгийн нутаг дэвсгэрт оршин суух иргэний гэрт 31-46 насны гурван этгээдүүд хууль бусаар нэвтэрч хулгай хийж байсан үйлдлийг илрүүлжээ.

Дээрх этгээдүүд нь энэ оны 07 сарын 17-ноос хойш нийт 12 удаагийн үйлдлээр иргэдийн орон байр луу хууль бусаар нэвтрэн 60 ширхэг элдсэн хурганы арьс, хурган дотортой дээл, мөнгөн аяга, монгол гутал, суран бугуйл, борц, шүрэн толгойтой хөөрөг гэх мэт зүйлсийг хулгайлсан байсныг урьдчилан тогтоож мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.