СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Цагдаагийн камерын хяналтын төвийн барилга угсралтын ажил дуусжээ

Нийтэлсэн
1 хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 хоногийн өмнө

Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороонд байрлах Цагдаагийн камерын хяналтын төвийн барилга угсралтын ажил дуусжээ.

Тус барилга нь тэнхлэгээрээ 16.0м x 12.0м хэмжээтэй, зоорьгүй гурван давхар, цутгамал төмөр бетон каркасан бүтээцтэй. Камерын хяналтын төв ашиглалтад орсноор иргэд болон аж ахуйн нэгж, байгууллагыг гэмт халдлага, болзошгүй аюул ослоос урьдчилан сэргийлэх, таслан зогсоох чухал ач холбогдолтой юм.

Дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн энэхүү бүтээн байгуулалтын зураг төслийг “Дукат” ХХК, гүйцэтгэгчээр “Ванхүү” ХХК ажиллаж, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллажээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.