СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2025-07-30

Д.Амарбаясгалан: Монгол Улс, Швейцарын Холбооны Улсын харилцаа, хамтын ажиллагааг олон салбарт өргөжүүлэхийг эрмэлзэж байна

Нийтэлсэн
1 хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 хоногийн өмнө

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан (2025.07.29) Швейцарын Холбооны Улсын Үндэсний зөвлөлийн дарга Маяа Риникертэй албан ёсны уулзалт хийв.

Уулзалтын эхэнд гэв. Монгол Улсад ардчилал, эрх зүйт төр, парламентын тогтолцоог бэхжүүлэх чиглэлээр Швейцарын Холбооны Улстай хамтран үр дүнтэй төслүүдийг хэрэгжүүлж ирсний дотор Швейцарын парламентын хууль тогтоох үйл ажиллагаа, түүний дотор олон нийтийн санал асуулга явуулах, шууд ардчиллын зарчмыг хэрэгжүүлэх чиглэлээр хамтын ажиллагаагаа хөгжүүлж ирсэндээ талархалтай байдгаа илэрхийллээ. Цаашид хууль тогтоох байгууллага, түүний Тамгын газар хоорондын харилцааг өргөжүүлэх, харилцан сонирхсон салбаруудад бодит хамтын ажиллагаа өрнүүлэхэд УИХ-ын зүгээс дэмжлэг үзүүлэн ажиллана гэв.

Швейцарын Холбооны Улсын Үндэсний зөвлөлийн дарга, хатагтай Маяа Риникер манай хоёр орон газар зүйн хувьд алслагдмал хэдий ч. Хууль тогтоох байгууллага болон Тамгын газруудын хамтын ажиллагаа үр дүнд хүрч буйн нэг илрэл нь ирэх намар парламентын хяналтын сайн туршлагуудыг солилцох чиглэлээр Швейцарын Холбооны Улсын Үндэсний зөвлөлийн төлөөлөл Монгол Улсад айлчлал хийхээр болсныг онцлон тэмдэглэв. Түүнчлэн, Швейцарын хөгжлийн агентлаг Монгол Улсад үйл ажиллагаагаа зогсоосон ч Эдийн засгийн асуудал эрхэлсэн Нарийн бичгийн дарга нарын газраас (SECO) өмнө нь эхлүүлсэн төсөл хөтөлбөрүүдийг үргэлжлүүлэн санхүүжүүлж байгаа учраас Монгол Улсын Их Хурал дэмжин ажиллахыг хүслээ.

Хоёр тал Швейцарын Холбооны Улсын парламентад Монгол Улстай харилцах бүлэг байгуулах боломжийн талаар харилцан санал солилцов.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.