СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

1-3 метр өндөр цунами Японы эргийг дайрах төлөвтэй байна

Нийтэлсэн
1 хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Админ
1 хоногийн өмнө

Өнөөдөр өглөө 8:25 цаг орчимд ОХУ-ын Камчаткийн хойгт 8.7 магнитудын асар хүчтэй газар хөдлөлт болжээ.

Уг газар хөдлөлтөөс үүссэн 1-3 метрийн цунами Япон Улсын Хоккайдо мужаас Вакаяма мужийг хүртэлх Номхон далайн эргийг 10:00-13:00 цагт дайрах төлөвтэй байгаа талаар Япон Улсын Засгийн газрын холбогдох байгууллагууд сэрэмжлүүлжээ.

Японы Эн Эйч Кэй болон олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр тус цунамигийн талаарх мэдээг тасралтгүй мэдээлж, иргэдийг аюулгүй байдлаа хангахыг анхааруулж эхэлжээ.

Иймд манай иргэдээс Номхон далайн эрэг орчимд нам дор газар амьдардаг, аялал жуулчлалаар дээрх бүсэд зорчиж байгаа бол яаралтай урьдчилан сэргийлэх, нүүн шилжих арга хэмжээ авна уу.

Японы Метеорологийн агентлагаас хийлгэсэн хэвлэлийн бага хурлын үеэр газар хөдлөлт, цунамитай тэмцэх асуудлын арга зүйч Ш.Киёмото иргэдэд хандан "Далайн эргийн бүсүүд болон далайд цутгадаг голын дагуу оршин суудаг иргэд өндөрлөг газар буюу бөх бат барилгын дээд давхар гэх мэт аюулгүй газарт нүүн шилжих”-ийг зөвлөв.

Тэрээр "Цунамигийн эхний давлагаа 10 цаг орчимд ирнэ. Давлагаанууд ар араасаа удаан хугацаанд давтагдах ба эхний давлагааны дараах нь илүү том байх магадлалтай. Иймд цунамигийн сэрэмжлүүлэг хүчингүй болох хүртэл анхаарал болгоомжтой байж, нүүн шилжсэн хэвээр байхыг зөвлөе" гэжээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.