Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулав.
Сангийн сайд Б.Жавхлан:
-Засгийн газрын хуралдаанд төсөв боловсруулах нэгдүгээр үе шатын явцын талаар мэдээлэл өглөө. Засгийн газраас 2026 оны улсын төсвийг боловсруулахаар ажиллаж байна. Төсөв боловсруулах шатанд олон нийтийг мэдээллээр хангах үүргийг Ерөнхий сайд өглөө. Энэ хүрээнд Төсвийн суурь хуулийн 28 дугаар зүйлийг сайн харж танилцаарай. Наймдугаар сарын турш ард, иргэд, татвар төлөгчдөөс санал авч, хэлэлцүүлэг хийнэ. Наймдугаар сарын нэгнээс Emongolia-оор саналаа авна. Яамд анхан шатны боловсруулалт хийгээд олон нийтэд мэдээлнэ.
Дэлхий нийтээр ирэх жилүүдэд эдийн засгийн өсөлт хязгаарлагдмал байхаар байна. Энэ нь төслийн шинэчлэлтийн хүрээнд хийж байгаа зөв бөгөөд томоохон алхам. Олон нийт ямар ч санал ирүүлж болно. Хамгийн гол нь Засгийн газраас боловсруулсан бодлого, хөгжлийн төлөвлөгөө, Төсвийн тухай хуультай нийцсэн байх ёстой гэх мэт ерөнхий шаардлагуудыг хангасан байх ёстой.
Макро тоонуудын төлөвлөлтийн хүрээнд Засгийн газар төсвөө багтааж ажиллах юм. Тодотголоор баталсан төсвийн хүрээний тооноос зөрөхгүй байх ёстой. 2026 оныг Хүний хөгжил, боловсролын жил болгохоор хөгжлийн төлөвлөгөөнд тусгасан учраас зардлын хувьд 25 хувьд багтаана гэдэгт орж ирэх байх. Төрийн төсвөөс санхүүждэг үйлчилгээг хувийн хэвшлээр хийлгэх, хувийн хэвшилд бизнесийн шинэ боломжийг нээж өгөх, тэтгэвэр тэтгэмж авагчдын нийгмийн баталгааг хангах, эдийн засгийн хүндрэлийн үед зорилтот бүлэг рүү чиглэнэ. Тэтгэврийг тухайн жилийн инфляцтай уялдуулж нэмдэг жишгээрээ явна гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Өрх толгойлсон ээж аавууд их байдаг 1,2хүүхэдтэй ,3хүүхэдтэй ямар ч нийгмийн халамж туслалцаа байдгүй. Ж,:2.Оюутан зэрэг сурч байна. 2.3хүүхэд сурч байхад боловсрол дэмжсэн улиралын 792.000ыг хүртэл өгч болдоггүй юмуу. 3.Тэтгэвэр өвлөгдөх хуулиа нэг эргэж хармаар байна .Гэрлэлтийн баталгаатай 17жил хамт амьдарсан нөхөр өвчний улмаас 40 хүрээгүй өвчний улмаас нас барсан 3хүүхэдтэй үлдсэн байхад тэтгэврийн 20% өвлүүлж болдгүй юмуу Заавал 20жилээс дээш байх ёстой гэжүү хуулиа нэг эргэж хараад өөрчлөөд өгөхийг хүсэж байна.Хариу өгөөрэй.
Цалингаа бас инфляцтайгаа уялдуулж нэмдэггүй юм уу. Цалин чинь инфляцын хойноос гүйцэж бараадахаа байлаа