СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2025-07-30

УИХ-ын дарга парламентын дарга нарын дэлхийн VI бага хуралд илтгэл тавина

Нийтэлсэн
1 хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 хоногийн өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан парламентын дарга нарын дэлхийн 6-р бага хуралд оролцож байна.

Швейцарын Холбооны Улсын Женев хотноо Парламентын дарга нарын дэлхийн 6-р бага хурал өчигдөр (2025.07.29) эхэллээ. Тус бага хуралд Монгол Улсаа төлөөлөн Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Ц.Сандаг-Очир, А.Ариунзаяа, Х.Баасанжаргал, Г.Ганбаатар нар оролцож байна.

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланг ОУПХ-ны Ерөнхийлөгч Тулиа Аксон, Ерөнхий нарийн бичгийн дарга Мартин Чунгон, НҮБ-ын Женев дэх төвийн захирал Татьяна Валовая, НҮБ-ын Ажлын албаны дарга Өөрл К.Рэттрэй нар угтан, мэндчиллээ.

Энэ удаагийн Парламентын дарга Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан үг хэлнэ. Тэрбээр бага хурлын ерөнхий хэлэлцүүлэг болох “Хямралт дэлхий: Хүн бүрд энх тайван, шударга ёсыг түгээх парламентын хамтын ажиллагаа ба олон талт байдал” сэдвээр илтгэл тавих юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.