Гэр бүл, хөдөлмөр,нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооны дэд ерөнхийлөгч Ч.Нанжидсамбуу нарын төлөөлөгчидтэй уулзжээ.
Манай улсад Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн нөхцөл байдал нь анхаарах асуудлыг нэг болсон.
Гэмтэл осол гарсны дараа бус харин урьдчилан сэргийлэх ажлыг сайн хийх хэрэгтэй байна.
Үүний тулд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуульд заасан ХАБЭА, ҮОМШӨ-өөс урьдчилан сэргийлэх зардлыг улсын төсвийн 0.5 хувийг тусгаж, хэрэгжүүлэхийг ажил олгогчдын зүгээс онцолж байна.
Мөн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг нухацтай хэлэлцэж, нийгмийн олон төлөөллийн саналыг тусгах хэрэгтэй байгааг хэллээ. Энэ уулзалтын үеэр сайжруулах шаардлагатай
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир тэдний саналыг хүлээн авч, цаашид хамтран ажиллаж, дараа дараагийн ажил хэрэгч уулзалтуудаар асуудлыг илүү дэлгэрэнгүй авч үзье гэж хэллээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.