Нийслэлийн Засаг даргаас өгсөн үүрэг чиглэлийн дагуу Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт төр, хувийн хэвшлийн байгууллагын 70 гаруй ажилтан, албан хаагч, тохижилт үйлчилгээний байгууллагын ажилчид гурван байршилд хуваагдан долоодугаар сарын 24, 25-ны өдрүүдэд голын ай сав, зуслангийн чиглэлд цэвэрлэгээ хийжээ.
Нийт 85.915 ам.метр талбайг цэвэрлэсэн бөгөөд зуслангийн чиглэлд найман авто машинаар 15 рейсээр 145.5 тонн хог хаягдлыг ачиж тээвэрлэжээ. Мөн цэвэрлэгээ хийгдэж дууссаны дараа Сэлбэ гол дагуу ай сав газрын нийт 8.8 км урт, 128.000 ам.метр талбайг ариутгасан байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.