СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2025-07-29

Вьетнам улстай авлига, албан тушаалын гэмт хэрэг болон хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх чиглэлээр хамтран ажиллана

Нийтэлсэн
13 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
13 цагийн өмнө

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Бүгд Найрамдах Социалист Вьетнам улсын Ардын дээд прокурорын газрын Ерөнхий прокурор Нгуен Хуй Тяныг хүлээн авч уулзжээ.

Дипломат, албан болон энгийн паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас чөлөөлөх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр 2024 оны гуравдугаар сараас хүчин төгөлдөр үйлчилж эхэлснээс хойш зорчих хөдөлгөөн эрчимжиж, 2025 оны эхний таван сарын байдлаар манай улсаас тус улсад зорчсон иргэдийн тоо 20 мянгад хүрч, өмнөх жилийн мөн үеэс 64 хувиар өссөн байна.

БНСВУ-ын 800 орчим иргэн манай улсад ажиллаж, амьдарч байна. Тус улсын иргэдийг цаашид Монгол Улсад ажиллаж, амьдрах таатай нөхцөлийг үргэлжлүүлэн бүрдүүлнэ гэдэгт найдаж байгаагаа Ерөнхий прокурор Нгуен Хуй Тян илэрхийллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2023 онд тус улсад хийсэн айлчлалын хүрээнд хоёр улсын эрх бүхий байгууллагууд “Үндэстэн дамнасан мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэгтэй тэмцэх тухай харилцан ойлголцлын санамж бичиг” байгуулсан нь хоёр улсын хуулийн байгууллагуудын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргасан чухал алхам болсон гэдгийг талууд дурдлаа.

Ерөнхий прокурорын айлчлалын хүрээнд хоёр улсын прокурорын газар 2026–2027 онд хэрэгжүүлэх хамтын ажиллагааны хөтөлбөрт гарын үсэг зурж баталгаажуулжээ. Цаашид Монгол Улсын Засгийн газар хоёр орны хамтын ажиллагааг орчин цагийн чиг хандлагатай уялдуулан хөгжүүлж, хөгжлийн шинэ хэлбэр, утга агуулгаар өргөжүүлэх, ялангуяа хууль сахиулах салбарын уялдаа холбоог бэхжүүлэхэд бүх талаар дэмжиж ажиллахаа Ерөнхий сайд илэрхийллээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Michael Gard
11 цагийн өмнө
116.206.83.106

ZNAM DA ĆETE MI KASNIJE ZAHVALITI NA OVIM INFORMACIJAMA... TOPLI POZDRAV LJUDIMA EUROPE, HRVATSKE, ZAGREBA, BOSNE, SRBIJE ITD. "" OVO JE IZVRSNA PRILIKA ZA VAS DA DOBIJETE KREDIT OD ALLIANT KREDITNE UNIJE. PRUŽAM VAM PLATFORMU ZA DOVLAČENJE KLIJENATA I PONUDIT ĆU IM KREDIT U DOBROJ VJERI. Imate priliku dobiti kredit u bilo kojoj denominaciji od 2000 (€, $, KUNA) - 5.000.000 (€, $, KUNA) s mogućnostima otplate od 1 godine do 45 godina bez previše obveza. KONTAKT PODACI: WhatsApp: +385-9156-08706 E-pošta: {hybridalliantcreditunion@gmail.com}

Зочин
10 цагийн өмнө
116.206.83.106

Балайрцан юм, Америкт орогносон хулгайч нараа л авчир

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.