УИХ-ын гишүүн, Шадар сайд С.Амарсайхан Увс аймаг үүсэн байгуулагдсаны түүхт 100 ойгоо ёслол төгөлдөр зохион байгуулж нутгийн зон олон, уул усаа баясгаж цэнгүүлсэн Увс аймгийн болон сумдын удирдлагуудад талархал дэвшүүлэв.
УИХ-ын гишүүн, Шадар сайд С.Амарсайхан:
-Увс аймаг Монголын төдийгүй дэлхийн гайхамшгийг цогцлоосон ер бусын нутаг орон билээ. Хүн зон нь улс орныхоо хөгжил цэцэглэлт, түүхийн их улбаа, үнэт өв дурсгал, үндэстний итгэл үнэмшил, өөдрөг ирээдүйн өмнө хүндтэй гавьяа байгуулж яваа хөдөлмөрч, эвсэг ард түмэн.
100 жилийн ой гэдэг бол өнгөрсөнд хийж бүтээсэн бүхнээ дүгнэж, ирээдүйгээ илүү гэрэлтэй, итгэлтэйгээр төсөөлөх онцгой боломж олгохын сацуу Эх орон, Эх дэлхийнхээ өнцөг булан бүрд тархан суугаа Увс нутгийн зон олныг нэгэн дээвэр дор, нэгэн сэтгэл дор нэгтгэж үүх түүхээрээ бахархан омогшуулж буй томоохон үйл хэрэг билээ. Уугуул нутгийн ард түмэн минь өргөн дэлгэр сайхан наадаарай гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.