Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны авто зам, явган хүний замын засвар, шинэчлэлийн хүрээнд нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай болон холбогдох албаныхан, гүйцэтгэгч компанийн төлөөлөл байршил дээр нь ажиллажээ.
Энэ үеэр нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай “Дулааны улиралд бүтээн байгуулалтын ажлуудаа эрчимжүүлэхийг зорьж ажиллаж байна. Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Стандарт, хэмжил зүйн газрын урд талын явган хүний замын засвар шинэчлэлийн ажлын байршил дээр ирээд байна. Энэ жил Улаанбаатар хотын хэмжээнд 59.6 км урт явган замыг байгалийн чулуугаар шинэчилж байгаа. Ойролцоогоор 220 мянган ам.метр талбайг шинэчилж, 15 туслан гүйцэтгэгч компаниас 14 компани нь өнөөдрийн байдлаар ажлаа гүйцэтгэж байна. Явган замын хувьд өргөн байснаа нарийсах, явган зам явж байснаа тасрах, байгууллагууд нийтийн эзэмшлийн талбайг дур мэдэн зогсоол болгох, тус талбай руу оруулж барилгаа барих гээд өмнө нь байсан бүх зөрчлийг бид арилгуулна. Явган замыг стандартад нийцүүлнэ. Харин явган замын хуучин хавтангуудыг дүүргүүдэд хүлээлгэн өгч байна” гэлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.