СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Нийслэлд хэрэгжүүлж буй мега төслүүдэд хамтран ажиллахаар санал солилцжээ

Нийтэлсэн
12 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
12 цагийн өмнө

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар тэргүүтэй холбогдох албаныхан БНХАУ-ын Эксим банкны Төрийн зээлийн газрын орлогч дарга Зоу Вэнжин болон Үйл ажиллагаа эрхэлсэн бүрэн эрхт захирал Жао Сияо нартай уулзжээ. Энэ удаагийн уулзалтаар хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрийн ажлын явц, тулгарч буй асуудлууд, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцсон юм.

Уулзалтын эхэнд хотын дарга Х.Нямбаатар нийслэлд хэрэгжүүлж буй томоохон төсөл, хөтөлбөр, бүтээн байгуулалтын ажлын талаар танилцууллаа. Тэрбээр “Улаанбаатар хотыг хөгжүүлэх 24 мега төслийн хүрээнд 2025-2028 онд хоногт 250 метр.куб лаг шатаах хүчин чадалтай үйлдвэр барихаар төлөвлөсөн. Уг үйлдвэр нь Улаанбаатар хотын шинэ цэвэрлэх байгууламжийн үйлдвэрийн болон ахуйн лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах замаар устгах юм. Улаанбаатар хотын хөрс, усны бохирдлыг бууруулах ач холбогдолтой уг үйлдвэр нь хоногт 250 метр.куб лагийг хатаан шатааж, 5-6 метр.куб үнс болгох хүчин чадалтай байна.. Мөн бид авто замын түгжрэлийг бууруулах төслүүд хэрэгжүүлж байна. Үүний нэг болох Шинэ тойрог зам төслийн нэгдүгээр тойрог замын барилга угсралтын гүйцэтгэгчийг шалгаруулах нээлттэй тендерийг ирэх сард зарлахаар бэлтгэл ажлыг хангаж байна” гэдгийг онцлон дурдаад, дээрх 2 төсөлд хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.

Уулзалтын төгсгөлд Эксим банкны Төрийн зээлийн газрын орлогч дарга Зоу Вэнжин нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатарыг хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлээд,  Ташрамд, БНХАУ-ын Засгийн газраас олгосон нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлээр Улаанбаатар хотын төмөр зам доогуур авто замын “Нүхэн гарц” барих төсөл хэрэгжиж буй. Тодруулбал, Улаанбаатар хотод дөрвөн байршилд шинээр төмөр зам доогуур авто замын нүхэн гарц барихаар төлөвлөж, өнгөрсөн онд Таван шарын нүхэн гарцыг ашиглалтад оруулсан юм. Нүхэн гарцын II, III төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байгаа бөгөөд ирэх есдүгээр сард дуусгана.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.