Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт долоодугаар сарын 24, 25-ны өдрүүдэд Дунд гол дагуу 11.1 км урт, 499.500 ам.метр талбайн цэвэрлэгээг нийт 350 хүний бүрэлдэхүүнтэй, тусгай зориулалтын 10 техник хэрэгсэлтэйгээр цэвэрлэжээ.
Цэвэрлэгээний үеэр нийт 17 рейсээр 68.3 тонн хог хаягдлыг төвлөрсөн хогийн цэгт хүргүүлэв. Нийт 350 хүн таван бүлэгт хуваагдан Энхтайваны гүүрний доороос Сонсголонгийн гүүр хүртэлх 11.1 км урт талбайг цэвэрлэсэн юм. Мөн Дунд гол дагуух 261.250 ам.метр талбайн ай савын газрын ариутгал халдваргүйтгэлийн ажлыг тусгай зөвшөөрөлтэй байгууллагаар гүйцэтгүүлсэн байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.