Улсын хэмжээнд зургаадугаар сарын 2-ноос долоодугаар сарын 28-нийг хүртэл хугацаанд 117,000 тээврийн хэрэгсэлд үзлэг, шалгалт хийхэд дөрвөн тээврийн хэрэгсэл тутмын гурваас нь зөрчил илэрчээ.
Тухайлбал, Орон нутгийн замд зам тээврийн осол, хэрэг гарч болзошгүй эмзэг цэгүүдийг тодорхойлж, нийт 157 цэгт 403 алба хаагчийг хяналт шалгалтын үүрэг гүйцэтгүүлж, өнгөрсөн хугацаанд нийт 177.0 мянга гаруй тээврийн хэрэгсэл шалгаж, 131,142 зөрчил илрүүлсэн байна. 3.002 жолооч согтуугаар, 1.644 жолооч эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодож байсныг илрүүлж, холбогдох арга хэмжээг авсан. Мөн эрэн сурвалжлагдаж байсан 12 сэжигтэн, оргодол, эд зүйлсийг илрүүлж иргэдийн аюулгүй байдлыг хангажээ.
“Дүрмээ мөрдье” арга хэмжээний үр дүнд зам тээврийн ослын тоо өмнөх оны мөн үетэй харьцуулахад 418 нэгж буюу 17.7%-иар, нас баралт 25 нэгж буюу 35.7 хувиар тус тус буурсан бөгөөд мөн хүүхэд өртсөн осол 7 нэгж буюу 6.5%-иар буурсан эерэг үзүүлэлттэй гарчээ.
Мөн аймаг, сумдын баяр наадам, хурдан морьдын уралдаан болж байгаа аймгуудыг чиглэсэн хөдөлгөөнд хяналт тавих, урьдчилан сэргийлэх зорилгоор 50 км тутамд хяналтын пост гарган 22 цэгт 22 тээврийн хэрэгсэл, 91 алба хаагч үүрэг гүйцэтгэн ажиллаж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон бол 50-100 сая төгрөгөөр торгодог болчихвол асуудал 80-90% шийдэгдэнэ шүү.