СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2025-07-29

Төр, нийгмийн зүтгэлтэн Ю.Цэдэнбалын хөшөөнд хүндэтгэл үзүүлжээ

Нийтэлсэн
12 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
12 цагийн өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Увс аймаг үүсэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ойд оролцох үеэрээ  төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, маршал Юмжаагийн Цэдэнбалын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлэв.

Улсын болон Хөдөлмөрийн баатар Ю.Цэдэнбал агсан төрийн тэргүүн, АИХ-ын Тэргүүлэгчдийн дарга, Сайд нарын Зөвлөлийн дарга, МАХН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж, нам, төрийг 44 жил тасралтгүй удирдахдаа улсынхаа тусгаар тогтнол, хөгжил дэвшлийн XX зууны түүхийг манлайлан бүтээлцсэн гавьяатай билээ.

Түүний эрх барьсан жилүүдэд манай улс НҮБ-ын бүрэн эрхт гишүүн болж, 130 гаруй улстай дипломат, 60 гаруй улстай соёлын харилцаа тогтоосон түүхтэй.

Тэр бээр, аж үйлдвэр, боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэнд, батлан хамгаалах, тээвэр, хөдөө аж ахуй, мал аж ахуй, газар тариалан, соёл, урлаг, спорт гээд бүх салбарыг хөгжүүлэхэд онцгой анхаарч байсан билээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.