СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2025-07-28

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Парламентын дарга нарын дэлхийн 6-р бага хуралд оролцоно

Нийтэлсэн
6 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
6 цагийн өмнө

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан 2025 оны долоодугаар сарын 29-31-ний өдрүүдэд Швейцарын Холбооны Улсын Женев хотноо Парламентын дарга нарын дэлхийн 6-р бага хуралд оролцоно. 

Монгол Улсын Их Хурал 1962 онд Олон Улсын Парламентын Холбооны гишүүнээр элссэн бөгөөд тус бага хуралд тогтмол оролцож, дэлхийн парламентын хамтын нийгэмлэгийн үйл ажиллагаанд идэвхтэй хувь нэмрээ оруулсаар ирсэн юм. Энэ удаагийн Парламентын дарга нарын дэлхийн 6-р бага хуралд олон улсын 180 гаруй орны парламентын дарга, олон улсын байгууллагууд, судлаачид болон иргэний нийгмийн төлөөлөлүүд оролцоно. 

Парламентын дарга нарын бага хурал нь парламент хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх, дэлхий нийтэд тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд парламентын оролцоог нэмэгдүүлэх зорилготой бөгөөд дөрвөн жил тутамд нэг удаа зохион байгуулдаг дээд түвшний уулзалт юм. Тус уулзалтад . Мөн ардчилал, энх тайван, тогтвортой хөгжил болон жендэрийн тэгш байдал зэрэг сэдвүүдээр улс орнуудын парламентын дарга нартай санал солилцох юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.