СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Баруун аймгуудын иргэд Замын Үүд рүү зорчихдоо Улаанбаатар хотоор дайрах шаардлагагүй болно

Нийтэлсэн
12 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
12 цагийн өмнө

Ерөнхий сайд Г.Занданшатар Чойр-Мандалговь-Арвайхээр чиглэлийн хэвтээ тэнхлэгийн авто замын төслийн эхний үе шат болох Арвайхээрийн хоёр түвшний уулзвар бүхий авто замын бүтээн байгуулалтын ажилтай өнөөдөр (2025.07.26) танилцжээ.

  • Төслийн эхний үе шат гурван цэгт буюу
  • Уг чиглэлд нийтдээ 487.7 км урттай хатуу хучилттай зам тавих юм. Төслийн эхний үе шат Арвайхээрт 90 хувийн гүйцэтгэлтэй, Мандалговь, Чойрт 50 хувийн гүйцэтгэлтэй байна.
  • Орон нутагт хийгдэж буй хоёр түвшний уулзвар бүхий авто замын анхны бүтээн байгуулалтад тооцогдож байна. Хоёр түвшний уулзвартай болсноор зам тээврийн ослоос сэргийлэх, зам огтлолцохгүй учраас хөдөлгөөний эрчим саарахгүй давуу талтай.
  • Дунджаар 200 орчим км дөт замаар ачаа бараа татсанаар тээврийн зардал, цаг хугацаа хэмнэх боломж бүрдэх юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.