СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Спорт | 2025-07-25

Улсын гарди Н.Өсөхбаяраас допинг илэрчээ

Нийтэлсэн
21 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
21 цагийн өмнө

Баяр наадам зохион байгуулах хорооны бөхийн салбар хорооноос баяр наадмын үеэр бөхчүүдээс авсан допингийн хариуг нийтэд мэдээлэхдээ аймгийн арслан Н.Баяржаргал, улсын гарди Б.Гончигдамба нарын нэрсийг зарласан. Зарим бөхийн нэрсийг нийтэд мэдээлээгүй байсан бол баяр наадамд үзүүрлэсэн Улсын гарди Н.Өсөхбаяр өөрийн допингийн шинжилгээнээс өөх шатаагч жин хасах зориулалттай бодис маш багаар илэрсэн гэдгийг хүлээн зөвшөөрчээ. Гэхдээ гуравдагч этгээдийн санаатай үйлдэлд өртсөн байх магадлалтай гэж үзэж байгаа аж.

Улсын гарди Н.Өсөхбаяр:

-Би Үндэсний бөхийн салбар хороо болон допингийн шинжилгээний лабораториос ирүүлсэн албан бичиг, дүгнэлтийг албан ёсоор хүлээн авлаа. Эдгээр баримтад

Мөн Допингийн төв, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо, Үндэсний бөхийн салбар хороотой шинжилгээтэй холбоотой ямар нэг маргаан үүсгэх бодол надад байхгүй.

Гэсэн хэдий ч Би сүүлийн жилүүдэд допингийн шинжилгээнд тогтмол хамрагдаж ирсэн бөгөөд бүх хариу сөрөг, ямар нэгэн зөрчилгүй гарч байсан. Энэ нь миний шударга, цэвэр байр суурийг нотолж байна гэж би үздэг.

Харин одоогийн нөхцөл байдал нь Энэхүү хүсэлтийг үр дүнгийн менежментийн баг хүлээн авч, шударгаар шийдвэрлэнэ гэдэгт итгэж байна. Би үнэн зөвийг тогтоолгох, нэр төрөө цэвэрлэхийн төлөө хуулийн байгууллагуудтай бүрэн хамтарч, ил тод ажиллана.

Цэвэр спорт, шударга өрсөлдөөн бол миний үнэт зүйл, амьдралын зарчим. Ийм нөхцөл байдал үүссэн нь Монголын төр, нутаг ус, намайг дэмжсээр ирсэн ард олны сэтгэлд сэв суулгасан бол би чин сэтгэлээсээ уучлал хүсэж байна. Надад итгэж, дэмжиж ирсэн бүх хүнд талархал илэрхийлье" гэжээ.

Монгол Улсын гарди Н. Өсөхбаяр. 2025.07.25

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.