СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Сэлбэ голын үерийн хамгаалалтын түшиц хана барих ажлыг наймдугаар сарын 20-нд дуусгана

Нийтэлсэн
21 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
21 цагийн өмнө

Сэлбэ голын үерийн хамгаалалтын түшиц хананы барилга угсралтын ажил 95 хувьтай үргэлжилж байна. Түшиц хананы ажлыг сургууль, цэцэрлэг орохоос өмнө наймдугаар сарын 20-ны дотор дуусгах үүрэг чиглэлийг нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай ажил гүйцэтгэгч нарт өнөөдөр өгч, байршил дээр нь ажиллажээ.

Сэлбийн үерийн хамгаалалтын далангийн ажлыг “Билгүүн Монгол констракшн” ХХК гүйцэтгэж, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техникийн хяналтыг тавьж ажиллаж байна. Уг юм. Өнөөдрийн байдлаар түшиц хананаас 70 орчим метр угсралт шугам сүлжээний ажлаас шалтгаалж түр хүлээгдэж байгаа бөгөөд голын голдирол тохируулах ажил, бэхэлгээний ажлууд хийгдэж байна. “Билгүүн Монгол констракшн” ХХК-ийн ажлын гэрээ 2026 оны нэгдүгээр сард дуусах боловч наймдугаар сард багтааж ажлаа дуусгахаар төлөвлөж байгааг тус компанийн менежер Р.Дамба хэллээ.

Мөн түшиц хананы өндрийг нарийвчлан тэгшилж, чулуун хавтан хийх ажлыг ирэх долоо хоногт эхлүүлэх аж. Түшиц хананы ажил дууссаны дараа тохижилтын ажлыг холбогдох хариуцсан газрууд нь гүйцэтгэнэ. Энэ хүрээнд хоёр талаараа Сэлбийн эргээ дагасан 2 метр 50 см өргөнтэй явган хүний замыг төлөвлөж байгаа. Явган зам металл хашлагатай чулуугаар хийгдэнэ.

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай сургууль, цэцэрлэг орохоос өмнө буюу наймдугаар сарын 20-ны дотор Сэлбийн түшиц ханыг барьж дуусгах үүргийг гүйцэтгэгч “Билгүүн Монгол констракшн” ХХК-д өглөө. “Билгүүн Монгол констракшн” ХХК-ийн зүгээс ажил гүйцэтгэхэд шугам сүлжээний ажлууд, татаж авсан кабелиудаа буцаан булах зэрэг ажилд л хугацаа их орж байна. Үерийн усны гол шугам угсралтын ажил мөн баруун талын түшиц хананы хажууд хийгдэж байгаа учраас ухалтууд хийсэн. Энэ мэт байдлаас шалтгаалж ажил гүйцэтгэх явцад барилгын нөхцөл байдал янз бүрээр харагддаг гэдгийг ойлгосой гэж хэллээ. Түүнчлэн Сэлбэ голын үерийн хамгаалалтын далан барих ажлын бэлтгэл болгож өнгөрсөн онд уг 700 метр талбайд 3000 гаруй метр куб лаг хагшаасыг бүрэн цэвэрлэжээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.