Өнөөдөр буюу 2025.07.25 өдөр Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар болон Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Инновац, цахим хөгжлийн агентлагийн захирал Мирзо Хуршед Файзуллозода нар санамж бичгийн хүрээнд хамтын ажиллагааны санал солилцох уулзалт хийв.
Уулзалтад Монгол Улсын мэдээлэл технологийн компаниудын төлөөллүүд оролцжээ.
Монгол улсын мэдээлэл технологийн компаниудыг Тажикистан улс цаашлаад Төв азийн зах зээлд гарахад Бүгд Найрамдах Тажикистан Улсын IT PARK гүүр олон ажиллах болно гэдгээ онцлон тэмдэглэжээ.
Манай хоёр улс цахим шилжилтийг хурдасгах сайн туршлагаасаа хуваалцаж, хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх боломж бүрдэж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд Монгол Улсын Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам болон Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Инновац, цахим хөгжлийн агентлаг хооронд Цахим шилжилтийн салбарт хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.