СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Хүчтэй аадар бороо орсны улмаас 116 айлын гэр нурж, хашаа, байшингийн дээвэр хууларч, нэг иргэн гэрт дарагджээ

Нийтэлсэн
23 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
23 цагийн өмнө

Өнгөрсөн хоногт ихэнх нутгаар 5-10 м/с, бороо орсон газруудаар борооны өмнө түр зуур 24-33 м/с хүрч ширүүсэж, салхилсаны улмаас Сүхбаатар аймгийн Халзан, Уулбаян, Төв аймгийн Аргалант, Баянхангай, Лүн, Эрдэнэсант сум, нийслэлийн Сонгинохайрхан, Сүхбаатар, Хан-уул дүүрэгт нийт 116 айлын гэр нурж, хашаа, байшингийн дээвэр хууларсан зэрэг дуудлага, мэдээлэл бүртгэгджээ. 

Тодруулбал: 

Сүхбаатар аймгийн Халзан суманд 27 айлын гэр, 20 хашаа, 3 байшингийн дээвэр, цэцэрлэгийн тоглоомнууд болон хүлэмж нурж, үерийн далан сэтэрч, 5 айл усанд автсан, 15 автомашин шаварт суусан дуудлагаар сумын мэргэжлийн ангийнхан ажиллаж, аюулгүй болгосон. Мөн Уулбаян суманд 11 гэр, 1 зөөврийн сууц, Түмэнцогт суманд зөөврийн сууц нурж, 2 автомашины салхины шил хагарсан бөгөөд хохирлын хэмжээг тогтоохоор ажиллаж байна. 

Төв аймгийн Аргалант, Баянхангай, Лүн, Эрдэнэсант сумын нутгаар 21:00-22:00 цагийн хооронд хүчтэй аадар бороо орж, борооны өмнө салхины хурд 25-33 м/с хүрч салхилсаны улмаас Аргалант суманд- 7, Баянхангай суманд-36, Лүн суманд-13, Эрдэнэсант суманд-2 буюу нийт 58 айлын гэр, 13 хашаа нурж, 16 автомашины салхины шил хагарсан мэдээллийн дагуу Онцгой байдлын байгууллага, Цагдаагийн алба хаагчид, сумын мэргэжлийн ангийнхан ажиллаж,  хохирлын хэмжээг эцэслэн тогтоохоор аймаг, орон нутгаас ажлын хэсгүүд ажиллаж байна. 

Нийслэл хот орчмоор хүчтэй аадар бороо орж, борооны өмнө салхи ширүүссэний улмаас СБД-т 1,СХД-т 4, нийт

Мөн Баянгол дүүргийн V хороо Саппорогийн уулзвар, Сүхбаатар дүүргийн I хороо, 28-р байрны гадна талбай, Хан-Уул дүүргийн VIII хороо Нисэхийн тойрог орчим, нийт 3 байршилд ус тогтсон дуудлагаар Геодези, усны барилга байгууламжийн газар ОНӨААТҮГ-ын шуурхай баг ажиллаж, ус соруулах, зайлуулах арга хэмжээг хэрэгжүүлжээ.  

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.