“Эг”-ийн голоор хийлдэг завиар урсаж явсан гурван иргэн сураггүй алга болсон тухай дуудлагыг долоодугаар сарын 24-ний өдрийн 04:55 цагт аймгийн Онцгой байдлын газар хүлээн авчээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид иргэн Б /57 настай, эрэгтэй/, Г /39 настай, эмэгтэй/, Н /30 настай, эрэгтэй/ нарыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, мөн өдрийн 11:25 цагт "Эг"-ийн голын гүүрнээс зүүн урд зүгт 50 км, Алаг-Эрдэнэ сумын Эрхэл багийн “Аяга шанагын тохой” гэдэг газраас тухайн эсэн мэнд олжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.