Монгол Улсаас Тайландын хаант улсад суугаа Элчин сайдын яамнаас мэдэгдэл гаргажээ.
Мэдэгдэлд "2025 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 08:20 цагт Тайландын Хаант Улсын Сурин муж дахь цэргийн бааз руу Камбожийн талаас гал нээж, хоёр улсын хооронд зэвсэгт мөргөлдөөн гарав. Энэхүү үйл явдлын улмаас олон тооны иргэд амь насаа алдаж, гэмтэж, бэртсэн тул Тайландын талаас тухайн байршилд оршин сууж буй иргэдийг нүүлгэн шилжүүлэх ажлыг эхлүүлээд байна.
Иймд иргэд Та бүхэн Тайландын Камбожтой хиллэдэг “Си Са Кет”, “Сурин”, “Бурирам” болон “Убон Ратчатани” мужид зорчихгүй байх, мөн учирч болзошгүй аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлнэ үү" гэжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.