СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2025-07-25

М.Нарантуяа-Нара: Тойргийн 78 гишүүн бүрд тойрогтоо хөрөнгө оруулалт нэртэй 15 тэрбум төгрөгөөр угжих санал явчихсан байна

Нийтэлсэн
1 хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 хоногийн өмнө

УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара цахим хуудастаа "Тойргийн 78 гишүүн бүрд тойрогтоо хөрөнгө оруулалт нэртэй 15 тэрбум төгрөгөөр угжих санал явчихсан байна" хэмээн мэдэгдэв.

Тэрбээр "Цаагуур чинь биднийг бөгс бөөр зодоон цохион гэж байх зуур энэ засаг төр чинь УИХ-ын гишүүдээ лоббидож тойргийн 78 гишүүн бүрд тойрогтоо хөрөнгө оруулалт нэртэй 15 тэрбумаар угжих ажлын саналыг маргаашийн дотор өгүүлэх юм явчихсан байна.

Засгийн газар болон Их Хурлын наймаа явагдчихсан байна. 

Харин ч эрүүл харагдуулж байгаа шүү. Энэ талаар гишүүдийн чат группт шүгэл үлээсэн Х.Баасанжаргал гишүүндээ баярлалаа.

Х.Баасанжаргал гишүүн мэдээлээгүй бол би ч мэдэхгүй мангайгаад л өнгөрөх байлаа. Төсөвт иргэд улс нийгмийн асуудлыг тусгах нь бүх л гишүүдийн үүрэг юм бол яагаад сэмхэн тойргийн хэдэн гишүүдийг тус бүр 15 тэрбум төгрөгийн төсөвт өртөгт багтаан үүнээс 2026 онд 5 тэрбум төгрөгийн санхүүжих дүнтэйгээр төсөл арга хэмжээний саналаа төсвийн тухай хуулийн дагуу 2025 оны 7 дугаар сарын 25-ны дотор холбогдох яамд руу албан бичгээр илгээх талаар гишүүдэд мэдэгдсэн байдаг билээ.

Парламент өөрсдийнх нь баталсан хуулийг мөн төсвийг хэрхэн хэрэгжүүлж үр ашигтай зарцуулж байгаад хяналт тавих ёстой атал ханцуйндаа наймаалцах шахам өөрсдийнхөө төслийг оруулчихаад үхсэн баасаа хянаж шүүж суух гэсэн юм бэ" гэжээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (4)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 хоногийн өмнө
116.206.83.106

Их хурал биш иддэг уудаг хулгайлдаг хурал болсон баина шүү яасан эмэгнэлтэи ямар харамсалтай юм бэ эх орнооард түмнээ бага ч гэсэн бодооч эрхэмүүдээзочин

Зочин
1 хоногийн өмнө
116.206.83.106

Яанаа энэ 126 хулгаычыг Нараа минь чи байхгүй бол ард түмэн юуч мэдэхгүй татварын мөнгөөо тоглоод өнгөрөх юмаа

Иргэн
1 хоногийн өмнө
116.206.83.106

Бүгдийг нь 126.г тэнгэр ниргэг ээ

Зочин
22 цагийн өмнө
116.206.83.106

Ахмадууд та нарыг бодвол 30-40 жил улсад ажиллаж тэтгэвэр авч байгаа. Тэтгэврийг нэмээч дээ. Та нар нам дагаж цүнх барьж бөгс долоож гүйгээд хийсэн юмгүй өндөр цалин авч сан ,ЖДҮ тонож болох бүхнийг идэж ууж байна. Ард иргэд ,ахмадынхаа амьдрал дээшлүүлэх юм хийгээч

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.