СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Туулын хурдны замын газар чөлөөлөлт үргэлжилж байна

Нийтэлсэн
1 хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 хоногийн өмнө

Нийслэл хот 2025-2028 он хүртэл 24 мега төсөл хэрэгжүүлнэ. Үүнийг нэг болох Туулын хурдны зам төслийн гүйцэтгэгч шалгарч, ирэх долоо хоногт бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж байна. 

Тодруулбал, тус хурдны замыг Хонгконгийн “ХаоЮань групп” ХХК барих бөгөөд 2028 оны 8 дугаар сард ашиглалтад оруулна. Тус хурдны зам нь Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас Баруун аймаг руу салдаг аюулгүйн тойрог хүртэл Улаанбаатар хотын урдуур буюу Богд уулын энгэрээр зургаан эгнээ 32 километр урт үргэлжилнэ. Олон улсын экспресс зам буюу гэрлэн дохиогүй үргэлжилж, зорчигч нийт 32 км замыг зогсолтгүй туулах онцлогтой. 

Туулын хурдны зам болон тус замын үерийн байгууламжийн нөлөөлөлд Баянзүрх дүүрэг дүүргийн нутаг дэвсгэрт 6, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт 3, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт 15, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт . Үлдсэн 100 нэгж талбартай зөвшилцөх ажил үргэлжилж байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.