Баяр наадам зохион байгуулах хорооны бөхийн салбар хорооноос баяр наадмын үеэр бөхчүүдээс авсан допингийн хариуг нийтэд мэдээллээ.
Улсын наадамд дөрөв давсан хоёр бөхөөс допинг илэрч, нэг бөхийн шинжилгээ эргэлзээтэй гэж ирсэн байна.
Эхнийх нь Хэнтий аймгийн Баян-Адарга сумын харьяат аймгийн арслан Н.Баяржаргалаас илэрсэн бол хоёр дахь бөхийг дүрмийн дагуу одоогоор зарлах боломжгүй. Өөрт нь мэдэгдэл хүргүүлсний дараа зарлана гэлээ.
Мөн нэг бөх эргэлзээтэй гарсан нь Завхан аймгийн Их-Уул сумын харьяат улсын гарьд Б.Гончигдамба. Түүний шинжилгээг нарийвчлан шинжилж байгаа учраас хариу ирээгүй байгаа гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.