СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Спорт | 2025-07-24

Д.Давааням: Баяр наадамд дөрөв давсан хоёр бөхөөс допинг илэрч, Улсын гарьд Б.Гончигдамбын шинжилгээний хариу эргэлзээтэй байгаа тул нягталж байна

Нийтэлсэн
1 хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
1 хоногийн өмнө

 

Баяр наадам зохион байгуулах хорооны бөхийн салбар хорооны нарийн бичгийн дарга Д.Давааням баяр наадмын үеэр бөхчүүдээс авсан допингийн хариуг нийтэд мэдээллээ. 

Тодруулбал, 2 бөхөөс допинг илэрч, нэг бөхийн шинжилгээ эргэлзээтэй гэж ирсэн. 

Эхнийх нь Хэнтий аймгийн Баян-Адарга сумын харьяат аймгийн арслан Н.Баяржаргалаас сэргээш илэрсэн байна. Харин хоёр дахь бөхийг дүрмийн дагуу одоогоор зарлах боломжгүй. Өөрт нь мэдэгдэл хүргүүлсний дараа зарлах юм.

Сэргээшний шинжилгээгээр нэг бөх эргэлзээтэй гарсан нь Завхан аймгийн Их-Уул сумын харьяат улсын гарьд Б.Гончигдамба. Түүний шинжилгээг нарийвчлан шинжилж байгаа учраас хариу ирээгүй байгаа гэлээ. 

Энэ жил 4 давсан 32 бөх, сурын 16 харваач гээд нийт 48 тамирчнаас сэргээшний шинжилгээ авчээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Иргэн
1 хоногийн өмнө
116.206.83.106

Шинжилж чадахгүй байж нягтлаж чадлаа юу та нар наад жүжигээ одоо болио оо жил болгон л жүжиг шаах юм

Зочин
1 хоногийн өмнө
116.206.83.106

Энэ эсэргүүцээд байгаа солиотууд дуугуй л үнэнийг сонсооч!! Энэ хүн ирсэн хариуг зохих зааврын дагуу л танилцуулж байна ш дээ. Хариуг хэлсэнгүй дарлаа гэж хуцацгаана, хэлэхээр худал гэж хуцаж хүмүүсийг талцуулдгаа больцгоо!

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.