СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2025-07-24

Бүгд найрамдах Тажикистан улстай онцгой байдлын салбарт хамтран ажиллана

Нийтэлсэн
1 хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
1 хоногийн өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийж байгаа төрийн айлчлалын хүрээнд “Онцгой байдлаас урьдчилан сэргийлэх, хор уршгийг арилгах салбарт хамтран ажиллах тухай Онцгой байдлын ерөнхий газар, Бүгд найрамдах Тажикистан улсын засгийн газрын дэргэдэх Онцгой комисс хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-т ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян, тус Улсын Засгийн газрын дэргэдэх Онцгой комиссын дарга, хурандаа генерал Раджабали Рахмонали нар гарын үсэг зурлаа.

Санамж бичгийн хүрээнд байгалийн болон хүний хүчин зүйлээс үүдэлтэй онцгой нөхцөл байдлыг зохицуулах, байгалийн гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр харилцан туршлага солилцохоор боллоо.

Мөн Онцгой байдал, гамшгийн үед ард иргэдэд шуурхай зарлан мэдээлэх системийг бэхжүүлэх, орчин үеийн технологийг нэвтрүүлэх чиглэлээр хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж, мэргэжилтэн бэлтгэх, мэргэшүүлэх, гамшгаас хамгаалах чиглэлээр хамтарсан дадлага, сургуулилт зохион байгуулна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.