СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Спорт | 2025-07-24

Thanasis Skourtopoulos Хасын хүлэгүүд багийн Ерөнхий дасгалжуулагч боллоо

Нийтэлсэн
1 хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
1 хоногийн өмнө

Европын сагсан бөмбөгийн нэрт мэргэжилтэн, Грекийн үндэсний шигшээ багийг удирдаж байсан туршлагатай ахлах дасгалжуулагч Thanasis Skourtopoulos Хасын Хүлэгүүд багийн Ерөнхий Дасгалжуулагчаар гэрээллээ.

Тэрээр 2013 оноос хойш Грекийн болон олон улсын нэр хүндтэй багуудыг удирдаж ирсэн ба:

✅ Грекийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч (2017–2019) байх хугацаандаа FIBA ДАШТ 2019 тэмцээнд Грекийн багийг удирдаж, тухайн үед NBA-н тэр жилийн MVP Янис Антетокумнмпогийн тоглолтыг чиглүүлж байв. Европын гол өрсөлдөгч багуудыг амжилттай ялж, Грекийн багийн тоглолтын системийг шинэчилсэн.

✅ AEK Athens, Peristeri, Panionios зэрэг Грекийн дээд лигийн олон багт ахлах дасгалжуулагчаар ажиллаж байсан.
✅ FIBA Europe Cup, Basketball Champions League зэрэг олон улсын тэмцээнд багуудыг амжилттай удирдан оролцуулсан.
✅ Грекийн томоохон клубуудын тоглолтын философийг хөгжүүлж, залуу тоглогчдыг бэлтгэх, хамгаалалтын системийг боловсронгуй болгоход чухал үүрэг гүйцэтгэсэн.
✅ Хамгийн сүүлд тэрээр QATAR-н шигшээ багийн ахлах дасгалжуулагч, Польшийн дээд лигийн Astoria Bydgoszcz багийн ерөнхий дасгалжуулагчаар ажилласан юм.

Түүний тактик боловсруулах чадвар, туршлага, дүн шинжилгээ, мөн өөрийн тоглолтын хэв маягтайгаа уялдуулан багийг удирдах ур чадвар нь олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн юм. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.