Орхон голын усны түвшин Хархарин, Орхонтуул сумдын орчимд, Чулуут гол Чулуут сум, Цагаантуруут гол Галуут сум орчмоор усны түвшин өмнөх өдрөөс 10-20 см тус тус нэмэгдсэн байна.
Мөн Орхон гол Өлзийт/Архангай/ Орхонтуул/Сэлэнгэ/ сум орчим Байдраг гол Баянбүрд /Баянхонгор/ орчимд үерийн түвшинг 5-25 см-ээр даван үерлэж байна.
Иймд:
⚠️иргэд үерийн аюултай бүсээс хол газар зусах, амрах
⚠️гол мөрөн, нуурын ойролцоо амарч зугаалахдаа ажиглалт хийх,
⚠️уулын ам, голын эрэг хөвөөнөөс зайдуу, үерийн буулт бүхий газарт отоглож хоноглохгүй байх,
⚠️зөвхөн зөвшөөрөгдсөн зам гүүрээр зорчихыг зөвлөж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.