СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Энэ сард 59 ой хээрийн түймэр гарснаас 37-г нь бүрэн унтраагаад байна

Нийтэлсэн
1 хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
1 хоногийн өмнө

Улсын хэмжээнд өнөөдөр /2025.07.24/ 11:00 цагийн байдлаар 22 ойн түймэртэй байгаагаас Сэлэнгэ аймгийн Ерөө суманд-4, Хүдэр суманд-1 буюу 5 түймрийг цурамд орууллаа.

Харин Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд-5, Ерөө суманд-5, Мандал суманд-6, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд-1 буюу 17 түймрийг унтраах ажиллагаа үргэлжилж байна.

Зөвхөн энэ долоодугаар сар гарсаар 24-ний байдлаар Булган, Баян-Өлгий, Дорнод, Төв, Хэнтий, Сэлэнгэ аймагт 59 ой, хээрийн гал түймэр бүртгэгдсэнээс 37 ой, хээрийн гал түймрийг бүрэн унтраасан.

Баян-Өлгий, Дорнод аймагт гарсан 2 түймрээс бусад 57 түймрийг хиймэл дагуулын дулаан илрүүлэх сайтаас ирүүлж, унтраах ажиллагааг зохион байгууллаа.

Он гарсаар 13 аймгийн 71 сум, нийслэлийн 3 дүүрэгт нийт 204 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдээд байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.