СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Э.Тэмүүлэн, Ц.Санжаачойпэл, Л.Алтан-Очир нарыг цагдан хорихоос татгалзсан захирамж маргааш нь прокурорт иржээ

Нийтэлсэн
1 хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
1 хоногийн өмнө

Олны анхаарлын төвд байгаа “Эрэл” ХХК-ийг үүсгэн байгуулагч Б.Эрдэнэбатын хүү Тэмүүлэн, GEM компанийн эзэн, УИХ-ын гишүүн асан Ц.Цэрэнпунцагийн хүү Санжаачойпэл, “Таван богд групп” ХХК-ийн Ц.Баатарсайханы хүү Амарсайхан, УБТЗ-д эрх бүхий албан тушаал хашиж байсан нэгний хүү Л.Алтан-Очир нарт шүүх таслан сэргийлэх арга хэмжээ авах, эсэхийг иргэд анхааралтай ажиглаж байсан.

Энэ хэргийн талаар Сүхбаатар дүүргийн прокурорын газрынхнаас тодрууллаа. Шүүх прокурорын гаргасан эсэргүүцлийг хүлээн авч Э.Тэмүүлэн, Ц.Санжаачойпэл, Л.Алтан-Очир нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ аваад буй билээ. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн 20.16-1 дэх хэсгийн “Нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, эсхүл эд хөрөнгө устгаж, гэмтээж, эсхүл эдгээр үйлдэлд өдөөн турхирч, татан оруулж хүний халдашгүй, чөлөөтэй байх, эд хөрөнгө өмчлөх эрхийг зөрчиж, аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэсэн заалтын дагуу яллагдагчаар тооцсон юм.

-Иргэн Д.С-ийн эрүүл мэндэд хохирол учруулсан хүмүүст Эрүүгийн хуулийг аль зүйл заалтын дагуу яллагдагчаар татсан юм бэ?

-2025 оны долоодугаар сарын 19-ний шөнө Сүхбаатар дүүргийн III хорооны нутаг дахь “Канте” гэх шөнийн цэнгээний газрын гадаа Э.Тэмүүлэн, Ц.Санжаачойпэл, Л.Алтан-Очир, Б.Амарсайхан нар хохирогч Д.С-ийн биед халдаж, эрүүл мэндэд нь хохирол учруулсан хэрэгт Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын I хэлтсээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах санал ирүүлсэн. Үүнийг прокурор хянаад үндэслэлтэй гэж үзэн яллагдагчаар татсан.

-Цагдан хорих санал хүргүүлснийг шүүх хүлээж аваагүй. Прокурор эсэргүүцэл бичсэн ч шүүх “ирээгүй” гэсэн мэдэгдэл гаргасан байсан шүү дээ. Энэ хооронд тэд батлан даалтад ч гарсан. Прокурорын эсэргүүцлээ хэдийд шүүхэд хүргүүлсэн юм бол?

-Э.Тэмүүлэн, Ц.Санжаачойпэл, Л.Алтан-Очир нарыг цагдан хорих мөрдөгчийн саналыг үндэслэн прокурор Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд 2025 оны долоодугаар сарын 22-ны 14.00 цагт цагдан хорих тухай санал хүргүүлсэн. Шүүх прокурорын саналыг хүлээж авахаас татгалзсан.
Шүүгчийн шийдвэрийг хүлээн авснаар гомдол гаргадаг хуулийн зохицуулалтын дагуу прокурор энэ сарын 23-ны 09.10 цагт хүлээн авч, шүүгчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзэж гомдлоо 13.40 цагт шүүхэд хүргүүлсэн гэсэн хариулт өглөө.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (3)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Бат
1 хоногийн өмнө
116.206.83.106

Ял завшигчдыг илт өөхшүүлсэнээр өс, хонзон гаарч, хуулийн хариуцлага хүлээлгэснээс илүү ард түмэн тооцоо бодоход хүргэдэг. Энэ нөхөд 3.5 сая үзэн ядагч дайсантай боллоо.

Зочин
1 хоногийн өмнө
116.206.83.106

Прокурорын байгууллага шуурхай ханджээ.

ИРГЭН
1 хоногийн өмнө
116.206.83.106

УБ ТӨМӨР ЗАМЫН ЯМАР ЭРХ БҮХИЙ АЛБАН ТУШААЛ ИЙМ ИХ ӨНДӨРТ ХУУЛИАС ДЭЭГҮҮР ЗАЛАРЧ БАЙДАГ ЮМ БОЛ?

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.