Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газраас санаачлан 2025 оны 7 дугаар сарын 23-ны өдөр тус дүүргийн Агаарын бохирдолтой тэмцэх тасаг, Онцгой байдлын хэлтэс, 20 дугаар хорооны Засаг дарга, хог хаягдал, олон нийтийн байцаагчид, Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах төв, төрийн бус байгууллагуудтай хамтран Туул голын ай сав газар буюу 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт хяналт, шалгалт зохион байгууллаа.
✅Уг хяналт, шалгалтын үеэр:
• Амрагчдын орхисон хог хаягдал ихээр үүссэн,
• Нуурын уснаас зөвшөөрөлгүйгээр ус соруулан зам усалсан,
• Барилгын болон замын хог хаягдлыг Туул голын эрэг дагуу хаясан зэрэг зөрчлүүдийг илрүүллээ.
✅Эдгээр зөрчлүүд нь зөвхөн байгаль орчин төдийгүй хүний эрүүл мэнд, нийтийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж буй тул холбогдох арга хэмжээ авч, цаашид зөрчил гаргахгүй байх тал дээр анхааруулга өгч ажиллаж байна.
✅Цаашид Туул гол төдийгүй Толгойт, Нарангийн гол, Бумбатын рашаан зэрэг байгаль орчны чухал бүсүүдэд үүссэн хог хаягдлыг үе шаттайгаар ТЦҮ ОНӨААТҮГ-ын ажилчидтай хамтран цэвэрлэх ажлыг зохион байгуулахаар төлөвлөж байна.
✅Иймд иргэд та бүхнийг голын эрэг, байгалийн бүс нутгуудаар амарч зугаалахдаа хог хаягдлаа зориулалтын хогийн цэгт хаяж хэвшихийг уриалж байна.
✅Байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах үйлсэд нэгдэж буй Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газрын хамт олонд талархал илэрхийлж, бусад дүүргүүдийг энэ үйл ажиллагаанд идэвхтэй оролцохыг уриалж байна.👍
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.