Орон нутгийн санаачилгыг дэмжих Канад сангаас зарласан 16 шилдэг төслийн нэгээр ОБЕГ-ын харьяа Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх сургалт, судалгаа, туршилт үйлдвэрийн төв-123 дугаар ангийн “Ногоон Ирээдүй-Ойн нөхөн сэргээлтэд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх нь” төсөл шалгарч, хэрэгжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа.
“Ногоон Ирээдүй-Ойн нөхөн сэргээлтэд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх нь” төсөл орон нутгийн олон нийтийн идэвхтэй оролцоог нэмэгдүүлэх, байгаль орчныг хамгаалах тогтвортой тогтолцоог бүрдүүлэхийн зэрэгцээ байгууллагын чадавхыг сайжруулан бэхжүүлэх, жендерийн тэгш байдлыг хангах зорилгын хүрээнд Булган аймгийн Хялганат тосгонд хэрэгжих юм.
Энэ жил 350 гаруй төслийн санал хүлээн авснаас 16 төслийг шалгаруулсан бөгөөд Канад сан нь 1997 оноос хойш манай улсад 8 сая гаруй канад долларын 500 гаруй төслийг хэрэгжүүлсэн байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.