"Улаанбаатар трам" төслийн I, II шугамын ТЭЗҮ-ийг холбогдох яамдын мэргэжлийн зөвлөлөөр батлууллаа
Улаанбаатар хотоос 2025 оныг “Бүтээн байгуулалтын жил” хэмээн нэрлэж, 2025-2028 онд хэрэгжүүлэх 24 мега төслийг үе шаттай эхлүүлж байгаа. 24 мега төслийн нэг “Улаанбаатар трам” төслийн I, II шугамын Техник, эдийн засгийн үндэслэлийг холбогдох яамдын мэргэжлийн зөвлөлөөр батлуулж, дараагийн шатны бэлтгэл ажлуудыг ханган ажиллаж байна.
“Улаанбаатар трам” төслөөр Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах, нийтийн тээврийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилготой. Төсөл хэрэгжсэнээр авто замын хөдөлгөөний дундаж хурд 25.7 хувиар нэмэгдэх юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.