СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эрүүл мэнд | 2025-07-24

“Богд уул" сувиллын засварын ажлыг эхлүүлнэ

Нийтэлсэн
1 хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
1 хоногийн өмнө

"Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв"-ийн харьяа найман объектын нэг "Богд уул" сувиллыг хууль бусаар ашиглаж байсныг зогсоож, дөрөвдүгээр сард менежментийн гэрээг дуусган нийслэлийн өмчид буцаан авсан.

Тодруулбал, сувиллын үйл ажиллагаа явуулах стандарт зөрчигдөж, ашиглалтын шаардлага хангахгүй болсон учраас тус сувиллын үйл ажиллагааг түр түдгэлзүүлээд байсан юм.

Тэгвэл "Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв" болон түүний харьяа сувилал, бусад объектыг засварын ажлыг эхлүүлэхээр нийслэлийн Санхүү, эдийн засаг, хөгжлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяраар ахлуулсан ажлын хэсгийг байгуулсан. Тус ажлын хэсэг тухайн байршилд ажиллалаа.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.