Монголын чөлөөт бөхийн холбоо шинэчилсэн бодлогын хүрээнд урилгаар Казухито Сакайяг 2025-2028 оны Лос Анжелесийн зуны олимпын циклийг дуустал хамтран ажиллах санал тавьжээ.
Тэрбээр урилгыг найрсгаар хүлээн авч, тус хугацаанд үндэсний шигшээ багийн “зөвлөх” дасгалжуулагчаар ажиллах болсон байна.
Түүнийг МЧБХ-ны ерөнхийлөгч Я.Содбаатар, дэд ерөнхийлөгч С.Балжинням нар удирдах зөвлөлийн гишүүд, шигшээ багийн ахлах дасгалжуулагч нарын хамт угтан авч гэрээг үзэглэжээ.
Казухито Сакайя нь зуны олимпын их наадмаас 14 алт, 3 мөнгө, дэлхийн аваргын 30 гаруй алтан медалийг Япон улсдаа авчирсан нэрт дасгалжуулагч юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.