Увс аймаг руу явах зам буюу Завхан аймгийн Сонгино сумын 10 орчим км зам маш их эвдэрч, нүх гарч, зорчих боломж хомс болсон байв.
Тэгвэл хэл ам дагуулаад байгаа уг замын эвдрэлийг ЗТЯ-ны дэмжлэгтэйгээр өнөөдрөөс Завхан АЗЗА засварлаж эхэлжээ.
Замын даланг анхнаасаа шаардлага хангаагүй материалаар хийсэн гэж Зам тээврийн хөгжлийн төвийнхэн дүгнэсэн гэж мэргэжлийн инженерүүд тайлбарлав. Ирэх жил уг замд иж бүрэн суурийн засвар хийлгэх хүсэлтийг ЗТЯ-нд гаргасан. Тиймээс түрдээ энэ жилийг давж чадах хэмжээний засвар хийхээр мэргэжлийн яам шийдвэрлэсэн талаар тус аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр мэдээллээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.