Олон нийтийн цахим сүлжээнд 2025 оны 07 дугаар сарын 22-ны өдөр “Согтуу залуус шөнө дунд бусдын амгалан тайван байдал алдагдуулж, эд хөрөнгөд халдан, машин руу шээж, бүдүүлэг авир гаргажээ” гэх гарчигтай мэдээлэл нийтлэгдсэн.
Цагдаагийн байгууллагаас уг асуудалд шалгалтын ажиллагаа явуулахад Баянзүрх дүүргийн 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Монгол хотхоны авто зогсоолд М нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ олон нийтийг үл хүндэтгэж, танхайрсан болох нь тогтоогдсон тул Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлд заасан зөрчилд холбогдуулан шалгалтын ажиллагааг явуулж байна.
Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйл “Танхайрах”
1.Олон нийтийн газарт, эсхүл орон байранд:
1.1.хэрүүл маргаан үүсгэж;
1.2.бусдыг өдөөн хатгаж;
1.3.бусдын амгалан тайван байдал алдагдуулж;
1.4.олон нийтийг үл хүндэтгэж;
1.5.үйлчилгээний болон дарааллын журам зөрчиж биеэ авч явах нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн хэм хэмжээг зөрчсөн, эсхүл аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл албадан сургалтад хамруулж долоогоос гуч хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.