СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Түймрийн голомтод 429 хүн, 30 автомашинтай ажиллаж байна

Нийтэлсэн
13 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Бурмаа
13 цагийн өмнө

Улсын хэмжээнд өнөөдөр /2025.07.22/ 10:30 цагийн байдлаар 18 ойн түймэртэй байгаагаасс Сэлэнгэ аймгийн Ерөө сумын "Агуйт", Булган аймгийн Сэлэнгэ сумын "Наран" гэдэг газар гарсан 2 ойн гал түймрийг цурамд оруулсан.

Харин Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд-6, Ерөө суманд-6, Мандал суманд-3, Хэнтий аймагт-1 буюу нийт 16 ойн түймрийг унтраах ажиллагаа үргэлжилж байна.

Түймрийн голомтод Онцгой байдлын байгууллагын 220 алба хаагч, 13 автомашин, мэргэжлийн ангийн 209 хүн, 17 автомашин буюу нийт 429 хүн, 30 автомашинтайгаар ажиллаж байгаа юм.

Мөн түймрийн голомтод алба хаагчдыг ОБЕГ-ын харьяа Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн нисдэг тэргээр тээвэрлэн, хүргэх ажлыг тасралтгүй зохион байгуулж байна.

https://nema.gov.mn/post/167516

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.