Эмэгтэйчүүдийн Дэлхийн дээд чуулган “Global Summit of Women-2025” арга хэмжээ долоодугаар сарын 3-5-ны өдрүүдэд ХБНГУ-ын Берлин хотод зохион байгуулагдлаа.
Дэлхий даяар хүчирхэг эмэгтэй удирдагчдыг нэгтгэж, тулгарч буй асуудлуудыг, ярилцаж шинэлэг санааг хуваалцах, эмэгтэйчүүдийн эрх мэдэл, удирдлагыг дэмжихийн төлөө хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилгоор зохион байгуулагддаг энэхүү арга хэмжээнд энэ жил 60 орны 1000 гаруй эмэгтэйчүүд оролцлоо.
Тухайлбал ХБНГУ-сын дэд канцлер Ларс Клингээбэл, Европын Төв Банкны ерөнхийлөгч Кристин Лагард тэргүүтэй удирдагч эмэгтэйчүүдийн төлөөлөл оролцож эдийн засгийн тэгш байдлын талаар өөрсдийн байр суурийг илэрхийлсэн.
Энэ жилийн арга хэмжээний гол сэдэв дижитал эрин үед бизнес эрхэлж байгаа эмэгтэйчүүд хэрхэн хөрөнгө оруулагч татах, санхүүгийн мэдлэгийг өргөжүүлэх талаар байсан бөгөөд энэ сэдвээр оролцогчид мэдээлэл солилцож, туршлага хуваалцлаа.
35 дахь жилдээ зохион байгуулагдсан энэхүү арга хэмжээнд Монгол Улсаа төлөөлж Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн захиргааны ажилтан О.Бадмаараг, Д.Нямсүрэн, Ч.Алтнай нар болон эмэгтэйчүүдийн бизнесийг дэмжих холбооны төлөөлөл оролцжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Сайхан мэдэн бна.