СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2025-07-21

“Чингис хаан” нисэх буудлын ачаалал нэмэгдэж байгаа тул өргөтгөж, хүчин чадлыг нэмэгдүүлнэ

Нийтэлсэн
17 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
17 цагийн өмнө

 Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, Япон улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Игавахара Масарү тэргүүтэй албаны хүмүүс өнөөдөр (2025.07.21) “Чингис Хаан” Олон улсын нисэх онгоцны буудлын барилга байгууламжийн бүтэц зохион байгуулалт, үйл ажиллагаатай биечлэн танилцлаа.

”Чингис Хаан” Олон улсын нисэх онгоцны буудлыг Япон Улсын хөнгөлөлттэй зээлийн тусламжтайгаар барьсан бөгөөд 2021 оны 7 дугаар сард ашиглалтад орсон.

Энэхүү нисэх онгоцны буудал нь үйл ажиллагаагаа эхлүүлсэнээс хойш гурван жилийн дотор зорчигчийн урсгал тасралтгүй, өсөн нэмэгдсээр 2023 онд 1,7 сая зорчигч хүлээн авсан бол 2024 онд энэ амжилтаа эвдэж, 2 сая дахь зорчигчоо хүлээн аваад байгаа юм.

Монгол Улсад агаарын тээврийн салбарт зорчигчдын тоо эрчимтэй нэмэгдэж, “Чингис хаан” буудал ачаалал ихтэй ажиллаж байгаагаас үүдэн Монгол Улсын Засгийн газар, Зам тээврийн яамнаас энэхүү нисэх онгоцны буудлыг өргөтгөх, хүчин чадлыг нэмэгдүүлэх ажлыг Япон Улсын Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага "ЖАЙКА"-гийн Монгол дахь төлөөлөгчийн газартай хамтран богино хугацаанд хийж хэрэгжүүлэхээр төлөвлөөд ажиллаж байна.

Энэ ажлын хүрээнд холбогдох албаныхан “Чингис Хаан” нисэх онгоцны буудалд ажиллав.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Хн
6 цагийн өмнө
116.206.83.106

Онгоцны буудлыг 700 сая доллароор барьсан гээд байгаа!!! Гэтэл байшин нь умгар жижиг тагз! Идэж уусан нөхдүүд нь монголын үр садыг доромжлоод гадаадад оргон зайлчихсан, зарим нэг нь монголд Баярцогтоос эхлүүлээд дорлмжлоод сууж байдаг!!!

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.