СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2025-07-21

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням шатахуун импортлогчидтой уулзлаа

Нийтэлсэн
16 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Бурмаа
16 цагийн өмнө

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням шатахуун импортлогч аж ахуй нэгжүүдийн төлөөлөлтэй уулзлаа.

Уулзалтаар, шатахууны тогтвортой нийлүүлэлтийг хангах, ойрын болон дунд хугацаанд хэрэгжүүлэх бодлогын арга хэмжээ, ОХУ-ын дотоод нөхцөл байдал тодорхойгүй байгаатай холбоотойгоор шатахууны хангамжид эрсдэл үүсэхээс сэргийлж, 30 хоногийн нөөцийг тогтмол барих шаардлагатай талаар санал солилцлоо.

Мөн ОХУ-ын Роснефть компанийн Ангарскийн үйлдвэр 2025 оны наймдугаар сарын 10-наас есдүгээр сарын 10-ны хооронд урсгал засварт орохоор төлөвлөгдсөнтэй холбогдуулан шатахууны захиалга, төлөвлөлтийг уялдуулан зохион байгуулах шаардлагатайг талууд ярилцлаа.

Түүнчлэн Засгийн газрын 2025 оны зургаадугаар сарын 25-ны өдрийн хуралдаанаар шатахууны хангамж, нийлүүлэлтийн нөхцөл байдлыг танилцуулж, нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд болон Сангийн сайдад үүрэг чиглэл өгсөн бөгөөд холбогдох шийдвэрүүдийг ойрын хугацаанд танилцуулах юм.

Дашрамд дурдахад, Монгол Улсын шатахууны хэрэглээ жил бүр нэмэгдэж байгаа бөгөөд 2025 оны эхний хагас жилд 1.36 сая тонн шатахуун импортолжээ.

📌Импортын үйл ажиллагаа явуулж буй 65 аж ахуйн нэгжийн 14 нь зах зээлийн 84 хувийг бүрдүүлж байгаа бол нийт импортын 70 хувийг ОХУ-ын “Роснефть” компани хангаж байна.

2025 оны 7 дугаар сарын 18-ны байдлаар улсын хэмжээнд:

📌А-80 бензин – 3 хоног
📌Аи-92 – 23 хоног
📌Аи-95 – 42 хоног
📌Дизель түлш – 20 хоног
📌ТС-1 түлш – 53 хоногийн нөөцтэй байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
15 цагийн өмнө
116.206.83.106

Хуурамч шатахуунаа зогсоогооч хуурамч шатхуун хийж байгаа нөхдүүд авилга ханатал чинь өгдөг юм уу !!! Октан нь хүрэхгүй хуурамч шатахуунаа зогсоогооч !!!!

гайхашрагч
10 цагийн өмнө
116.206.83.106

хуурамч шатахуун байгааг мэдсээр байж юун тухай уулздаг юм бол.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.