СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Гэмт хэрэг | 2025-07-21

УИХ-ын гишүүн асан Ц.Цэрэнпунцаг, “Эрэл”-ийн Б.Эрдэнэбат нарын хүүхдүүд бусдыг зодож, хүнд гэмтээсэн гэх хэргийн талаар ЦЕГ-аас мэдээлэл өглөө

Нийтэлсэн
13 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Бурмаа
13 цагийн өмнө

"Эрэл” ХХК-ийг үүсгэн байгуулагч Б.Эрдэнэбатын хүү 29 настай Т, УИХ-ын гишүүн асан “GEM групп”-ийн эзэн, улсын гарди Ц.Цэрэнпунцагийн хүү 28 настай С нар бусдыг хэрцгийгээр зодож, танхайрсан гэх асуудлаар ЦЕГ-аас мэдээлэл өглөө.

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн, хошууч С.Баярбилэг хэлэхдээ "Энэ сарын 18-19-нд шилжих шөнийн 03.30 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн гуравдугаар хороо, Хүүхдийн 100 орчимд бусдад зодуулсан гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. Дуудлагын дагуу харьяа цагдаагийн хэлтсээс мөрдөн шалгах ажиллагаа явуулан ажиллаж байна. Шалгалтын явцад 28 настай Т, 29 настай С нар нь иргэн С-ыг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ биед нь халдсан нөхцөл байдал тогтоогдон, шалгагдаж байна. Олон нийтийн сүлжээнд улстөрд нөлөө бүхий хүмүүсийн хүүхдүүд байсан гэх мэдээлэл явж байна. Үүнийг шалгаж байгаа учир дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна.

Мансууруулах бодис хэрэглэсэн эсэхэд журмын дагуу цагдаагийн байгууллагаас тест тавьж ажилласан. Шалгалтын ажиллагаа хийгдэж байна.

Энэ хэрэгт дээрх хоёр иргэнээс гадна хоёр иргэнийг эрэн сурвалжилж байгаа. Хохирогчийн биеийн байдал сайнгүй байна. Камерын бичлэг байгаа бол нотлох баримтын хэмжээнд хурааж аваад мөрдөн шалгах ажиллагаа явуулна" гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (9)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
13 цагийн өмнө
116.206.83.106

Мөнгөтэй хүнд шударга бус ханддаг, шүүх, цагдаа, прокуроруудыг хэрхэн ханддаг харцгаа

Нанжид.
13 цагийн өмнө
116.206.83.106

Энэ яргачид чинь 30 дөхөж байгаа хөгшин төгцөгүүд байна, аль эрт эхнэр хүүхэдтэй болчихсон, мэдээж ямар нэг их дээд сургуулийг хаа нэг оронд баян эргүүлийнхэн хөрөнгөөр эзэмшсэн, маш дээрэнгүй новшнууд байна, яс маханд нь тултал шийтгээсэй, тэр новшийн ээж аавууд нь энэ хүмүүжүүлж чадаагүй новшнуудаа өмөөрөөд хэдэн муу энерги шингэсэн мөнгөөрөө аргалах гэж гэж хуулийн байгууллагаар бүү яваарай, тэр зодуулсан хүн нь хэн ч байсан эрүүл л болоосой.Хүүхдийн 100 гэж гаднах орчин нь жорлон цаашаа бохир Завханы туйл нэг гудамж байна, СБД яагаад анхаардаггүй юм бол, шөнө асаадаг тэр гэрлүүд үнэн ой гутмаар, дээрээс нь Хангай зочид буудал гэж нэг балгас, энэ хүүхдийн 100 г цэвэр цэмцгэр гудамж болгооч СБД ын засаг даргаа.Бүх муухай зодоон болдог, шөнийн 4 цаг хүртэл Чоко ч гэх шиг .

Зочин
12 цагийн өмнө
116.206.83.106

СБД-ын засаг даргатай ямар ч холбоогүй. 90 оноос хойш хэрэгжиж эхэлсэн энэ заваан хууль гэж юманд их учир байна. Үг утгын алдаатай. Энэ алдаагаар нь ял завших боломжтой. Нямдорж гэх хүн энийг мэдэхийн дээдээр мэдэж баталсан. Ирээдүйд хулгайчуудын хүүхдүүд ийм байдалд хүрэхэд ийм хуулийн алдаатай заалтаар ингэж мултарна гээд тодорхой бичсэн. Хар тамхины хуулийг нь л харчих. Нямдоржын үед батлагдсан. Нэг муу шарилж татахад 1 жил. Мөс зарахад 1 жил. Тэгээд шүүгч прокурор бүгд холбоотой.

Зочин
13 цагийн өмнө
116.206.83.106

Одоо тэр 2 сураггүй болсон нөхдүүдийн оронд хэн ч биш нөхдүүд өмнөөс нь ял үүрээд энэ хэрэг хаагдана. Харин тэр яг зодсон 2 залуу гадагшаа сургуульд явна. Тэгээд хэдэн жилийн дараа нэг газрын дарга болно. Хууль яг л ингэж ажилдаг. Монголын хуулийг орондоо зохиосон Нямдорж гэх ямар ч олон улсын хуулийн мэдлэггүй нөхөр монголын хуулиудыг мөнгөтэй хүмүүст үйлчилдэггүй алдаатай байдлаар баталж зохиосон байдаг юм. Эрүүгийн хуулиуд болон залилангын хуулиуд бол зүгээр л хог чинь гэдэг хууль байдаг шүү. Үг утгын алдаа ихтэй тэрүүгээр нь цагаадах боломжтой. Гадны улс орны хуулиудыг сайн судалж үг утгын алдаагүйгээр хэрэгжүүлэхэд шал ондоо болно. Гэвч Нямдорж гэх хүн тэр хуулинд үе үеийн хууль зүйн сайд нарыг гар хүргүүлдэггүй нь бас учиртай л байх.

Эрдэнэт
12 цагийн өмнө
116.206.83.106

Наад Цэрэнпунцаг Эрдэнэтын мөнгөөр л баяжсан новш Отгонбаяр гэж эрдэнэтыг хувийн юм шиг ээ мөнгийн зарцуулдаг бас 1 хулгайч байсан да нүгэл нүдээр гэж ума хан болсон до тэр нөхөр л наад муу новш д улсын мөнгийг өгсөн дөө

Варийна дорж
12 цагийн өмнө
116.206.83.106

Өөдгүй новшнууд нүгэл нүдээр гэж удахгүй та нарийг 1 шүүх өдөр ирнээ харж л байгаарай

Зочин
12 цагийн өмнө
116.206.83.106

Хар тамхи хэрэглэдэг залуучууд үйлчлүүлдэг Хүүхдийн -100 -ын ZU шөнийн баард дандаа ийм залуучууд үйлчлүүлж байна., Хэрвээ Хяналтаа тавьж чадахгүй бол Үйл ажиллагааг нь зогсоох хэрэгтэй., Хүүхдийн -100 , ZU-д дандаа залуучуудыг зоддог.,

Хулгайчууд
12 цагийн өмнө
116.206.83.106

Төрсөн нь үнэн Үхэх нь үнэн та хоёрт өөр үнэн юм байхгүи ээ

ИРГЭН
2 цагийн өмнө
116.206.83.106

хэрэг гарсан хүүхдийн 100 буюу сеулын гудамж чинь шөний4 гэхэд зам нь бөглөрөөстэй. Залуучууд маш ихээр цугларсан байдаг. шөнө дунд бөглөрнө гэдэг зөвхөн энд л байдаг. МАШИНА ЗҮГЭЭР ЗАМ ХААГААД ТАВЬЧИХСАН. ТАКСИНУУД НЬ ДАВХАР ДАВХРААРАА ЗОГСООДОГ ЗОРЧИХ ЯМАР Ч БОЛОМЖГҮЙ. Монгол улсын замын дүрэмд захирагдахгүй, цагдаа нь дүлий дүмбэ ,хаана байдаг гэлтэй. ҮНЭН ДАМПУУ ГАЗАР. ЮУН ХҮҮХДИЙН ЗУУ . ХУУЧИН НЭРЭЭР НЬ ХҮҮХДИЙНХ Л БАЙСАН БАЙХ. ОДОО БОЛ ТАНХАЙ ЗОДООНЫ ЗУУ БОЛЖЭЭ.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.