Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт аврах ажиллагааны 3, объектын гал түймрийн 31 дуудлага бүртгэгдлээ. Алба хаагчид 37 иргэний аюулгүй байдлыг ханган, 1,6 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж ажиллав.
Сэрэмжлүүлэг мэдээлэл тогтмол хүргэж, завьт эргүүл ажиллаж байгаа ч усны ослоор эндэх хүний тоо буурахгүй байна.
Амарч зугаалж яваа иргэд архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ голын ус руу ордог, хүүхдээ хараа хяналтгүй орхидог байдлаас болж усны ослын тохиолдол нэмэгдэх хандлагатай байна.
Иймд иргэд та бүхэн гол, мөрөн, нуурын ойролцоо амарч зугаалахдаа хийлдэг гудас, дугуйны хамер, хөвөгч тоглоом зэрэг зориулалтын бус хэрэгсэл ашиглаж, гол, усанд орохгүй байхыг анхааруулж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Зүгээр2 Тэнгэр үлдээхгүй гэсэн хүмүүсүүдийг цэвэрлэж бгаа юм Их харамсаад байх юм биш.