СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Гэмт хэрэг | 2025-07-19

Яруу найрагч Ц.Хулан: Би төрийн нууц задлаагүй, дамжуулаагүй

Нийтэлсэн
2 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
2 долоо хоногийн өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Ц.Хуланд уучлал үзүүлснээр тэрбээр үндэсний их баяр наадмын өмнө суллагдсан юм. 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2023 оны долоодугаар сарын 25-ны өдөр Ц.Хуланд 9 жил 6 сарын хорих ял оноосон. Давж заалдах шатны шүүх хурал мөн оны 11-р сарын 1-ний өдөр болж түүнд оногдуулсан 9 жил 6 сарын хорих ялыг 8 жил 1 сар болгон хөнгөрүүлэн өөрчилсөн юм.

Тэрбээр, цахим хуудастаа "Сайн сууцгааж байв уу, Та нар минь. 

Сайхан наадав уу? Надад санаа зовж, хүлээж чадсан хүн бүхэнд хязгааргүй баярлалаа! Зохиолчид, найрагчид, театрынхан гээд ерөөс соёл урлагийнхан бүгд, сэтгүүлчид, хот хөдөө суугаа миний анд нөхөд, гадаадад байгаа элэг нэгтнүүд ...навсайж савсайж явахад минь намайгаа хаана ч таньдаг нийслэлчүүд та бүхнийхээ итгэл хайр халамжаар хэцүү бэрх цагийг даван тууллаа.

Хулан төрийн нууц задлаагүй, дамжуулаагүй. Миний дансаар нэг ч төгрөг, доллар, юань, рубль ороогүй юм шүү. Нэг сэтгүүлч (олны дэндүү сайн танил) Хулан дансан дахь 2 тэрбумаа л тайлбарлачих хэрэгтэй гэж бичиж олон түмнийг айхтар муухай төөрөгдүүлсэн. Юун тэрэнтэй зарга хийх манатай өнгөрөөснөө одоо л хэлье ээ. 

Надад гар сунгасан төрийн тэргүүндээ баярлалаа. Бүтэн хоёр жил хагас бичиг цаас өргөж, учрыг нь олоосой гэж гүрийж, итгэж байсны хэрэг гарав.  Гэмт хэрэгтнийг суллав гэж Ерөнхийлөгчийг зэмлэх ганц нэг хүн байна гэсэн, бүү тэг л дээ...

Төр нь иргэндээ гар сунгасан сайн тохиолууд үргэлжилсээр байг! Мөн хүний эрхийн зөрчилтэй Эрүүгийн хуулиуд өнгөрөгч саруудад УИХ-аар нэг бус удаа хэлэлцэгдэж, цөөнгүй хуульд нэмэлт өөрчлөлт орсон нь Төрийн тэргүүнд урам зориг өгсөн гэж хувьдаа бодож байна. Би Ерөнхийлөгчид хандахаас өөрөөр тэндээс суллагдах хууль эрх зүй үнэхээр  байгаагүй.
  
За ингээд түр больё. Ээж намайг "Наад амаа мэд! Битгий олон юм ярьж бай!!!" гэж шувт загнаад. Сайхан уран бүтээлээрээ эргэн уулзъя, удахгүй!" гэжээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (18)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 долоо хоногийн өмнө
116.206.83.106

Уучлал гуйж захиа бичнэ гэдэг хийсэн үйлдэлээ хүлээн зөвшөөрсөн хэрэг юм бишүү.

Зочин
2 долоо хоногийн өмнө
116.206.83.106

Угтаа бол Хулан хэргээ хүлээж өршөөл гуйж гэмээн төр өршөөдөг хуультай

Зочин
2 долоо хоногийн өмнө
116.206.83.106

Хэргээ хүлээсэн бус хэрэг хийгээгүй юм байна!

Монгол
2 долоо хоногийн өмнө
116.206.83.106

МОНГОЛЫН СӨРӨГ ТАГНУУЛ 4 , 5 ЖИЛ МӨРДӨН ТАГНАЖ БАРАГГҮЙ ГАРДСАН ХЭРЭГ !!! ХАМ ХЭРГЭЭР БАС НЭГ ЛАМ ЯЛ АВСАН ! ШҮҮХ ЯЛЛАГДАГЧ ХУЛАН ЛАМ ОТГОНБАТ НАР НЬ ХЯТАДЫН ТАГНУУЛААС 238 САЯ ТӨГРӨГ АВСАН ГЭДГИЙГ ТОГТООСОН ! УРВАГЧ ХУЛАН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗӨВЛӨХ БАЙСАН !

Зочин
2 долоо хоногийн өмнө
116.206.83.106

Хуулинд нэг хүнд зориулж өөрчлөлт оруулж байж сулласан юм болж таарав уу

Жирийн л нэг уншигч
2 долоо хоногийн өмнө
116.206.83.106

Хуулинд нэг хүнд зориулж УИХулгайчууд өөрчлөлт оруулж байж сулласан хэрэг үү

Зочин
2 долоо хоногийн өмнө
116.206.83.106

Бурхан шүтэж явахаар хуулийн мэдлэгээ дээшлүүлж хууль судал Хулан гуай та хууль өмнө сөхөрч байна бурханы та хэзээч сөхрөхгүй … бас хүмүүжээгүй хашраагүй зүгээр байхад шоронд хийчихсэн гэж байна өргөдөл гуйж гувшиж гарчихаад ккк намайг зүгээр байххд шоронд хийсэн гэж шоронд орсон хүмүүс бүгд л ярьдаг… яг ял эднлсэн юм гэж хоригдолуудтай адилхан юм ярьж байна бүх хоригдолыг суллах хэрэгтэй хүн бүр тэгш эрхтэй шүү

Зочин
2 долоо хоногийн өмнө
116.206.83.106

Батлагдсан хэрэг. Зүйл анги нь ч аюултай эх орны эсрэг гэмт хэрэг. Бусад ижил төстэй хэргээр шийтгэгдсэн олон ялтан байгаа. Тэд нар яах бол. Өршөөлөөр гарч ирчхээд олон юм яриад байх хэрэггүй. Тагнуул шүүхийхэн хилс хэрэг үүрүүлсэн болж байна уу. Хуулийхан тайлбар хийх байх. Нэг л гавъяа байгуулсан амьтан олон юм яриад ард түмнийг тэнэг амьтад гэж бодохоо одоо болих хэрэгтэй.

Зочин
2 долоо хоногийн өмнө
116.206.83.106

Батлагдсан хэрэг. Зүйл анги нь ч аюултай эх орны эсрэг гэмт хэрэг. Бусад ижил төстэй хэргээр шийтгэгдсэн олон ялтан байгаа. Тэд нар яах бол. Өршөөлөөр гарч ирчхээд олон юм яриад байх хэрэггүй. Тагнуул шүүхийхэн хилс хэрэг үүрүүлсэн болж байна уу. Хуулийхан тайлбар хийх байх. Нэг л гавъяа байгуулсан амьтан олон юм яриад ард түмнийг тэнэг амьтад гэж бодохоо одоо болих хэрэгтэй.

Зочин
2 долоо хоногийн өмнө
116.206.83.106

Өө өө тэгээд ямарч хэрэг хийгээгүй байхад чинь хүчээр аваачаад хорьчихсон хэрэг үү. Чи өөрөө хэргээ хүлээж,гэм буруутай гэж гарч ирчхээд ингэж томрохгүй ээ. Ар түмэн буруу зөвийг ойлгодог болсийш дээ. Чамайг гэмгүй гэртээ сууж байхад чинь хорьчхов гэж. Жаахан үнэмшилтэй юм ярь. Ингэж битгий уянгал. Түүний оронд төрийн минь сүлд түмэн олон минь гээд залбираад сууж бай.

Зочин
2 долоо хоногийн өмнө
116.206.83.106

Урвагчдад өршөөл үзүүлж байгаа нь төр барьцаалагдсан гэсэн үг юм үү, Гичий чонотой нөхцвөөс хоттой хонь сүйрдэг жамтай, Сайн эцгийн нэрийг гутаасан гичий одоо түргэн шуурхай хужааруугаа зайлж үзээрэй чиний уран бүтээл нэртэй холбоос үгүүд чинь Миний Монголын эсрэг чиглэх биз

ih zantai balai avgai
2 долоо хоногийн өмнө
116.206.83.106

teneg balai avgai toriin nuuts zadruulaad hyataduudaas mongo avchaad sullagdaad bhdaa yahavdeer tor gej bnuu huuli gej bnuu

Гэрэл
2 долоо хоногийн өмнө
116.206.83.106

Ц.Хулан ч хүний амь насыг хөнөөгүй жинхэнэ алуурчин новшнуудыг барьдаг цагдаа гэж байхгүй манай улс шиг хууль зүйн яамандаа алуурчинтай улс энэ дэлхий дээр байхгүй

Иргэн
2 долоо хоногийн өмнө
116.206.83.106

Хүмүүжээгүй бол буцаад орсон нь дээр байх шүү.

Зочин
2 долоо хоногийн өмнө
116.206.83.106

Тухайн үедээ төвд банхар женкогийн зөвлөхөөр ажиллаж байхад аа энэ хэргийг үйлдсэн

Зочин
2 долоо хоногийн өмнө
116.206.83.106

төрийн нууц гэж эх орноосоо хулгай хиисэнээ нууцад оруулчихаад түүнийн хэлхээр төрийн нууц зададсан гэж ярьдаг биз Хүрэлсүг хулгайч 14 их наядыг хулгайч шдэ

Зочин
2 долоо хоногийн өмнө
116.206.83.106

Суллагдчихаараа сайхан бурах юм. Хийснн хэргээ өөрөө хүлээгээд, баримтаар нотлогдоод шорондоо явсан. Одоо гэмгүй гэж худлаа шаахаа больж үз

Зочин
2 долоо хоногийн өмнө
116.206.83.106

Богд нөлөөтэй айлаас тодрох ёсгүй гэж хэлээд шоронд орсон юм бишүү.Нөгөө буянтай нөлөөтэй айлын хүүхдүүд бүгд хар тамхичин болсон байна даа.Хулангийн зөв болох уу...

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.