Монгол Улсад автотээврийн салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ой өнөөдөр тохиож буй.
Энэхүү ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2025 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 114 дүгээр зарлигаар “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ыг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнаж байгаа тухай зарлигийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр уншиж танилцуулан АТҮТ-ийн Гүйцэтгэх Захирал Б.Гүрсоронзон болон тус байгууллагын хамт олонд ёслол төгөлдөр гардуулан өглөө.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.