СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Спорт | 2025-07-18

Манай охид өнөөдөр 16:30 цагаас хасагдах шатны тоглолтоо хийнэ

Нийтэлсэн
15 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Бурмаа
15 цагийн өмнө

МУГТ О.Хулан, Н.Нандинхүсэл, Б.Ариунцэцэг тэргүүтэй эмэгтэй шигшээ багийнхан Хятадын Шэньжэнь хотод болж буй Азийн аварга шалгаруулах В дивизионий тэмцээнд оролцож байна.

Тэд гурав дахь тоглолтоо Күүкийн арлуудын эсрэг хийж, 82:55 харьцаатайгаар хожил авcнаар хэсгээсээ хоёроор гарсан.

Улмаар өнөөдөр хасагдах шатны хариуцлагатай тоглолтоо 16.30 цагаас А хэсгийн гурваар гарсан Казакстаны багийн эсрэг хийнэ. Хожвол хагас шигшээ шатанд Тайваний шигшээ багтай тоглох юм. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.