☝️Үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг, мэдээ, дохиог хэвлэл мэдээллийн хэрэгсэл, мэдээллийн бусад эх сурвалжаас тогтмол хүлээн авч сэрэмжлэх,бусдад дамжуулах
☝️Тэнгэрийн байдал, үүл, салхины чиг, мал амьтны хөдөлгөөн, араншинг шинжих гэх мэт үер усны аюулаас урьдчилан сэргийлэх уламжлалт аргаас суралцах
☝️Гэр, хашаа, саравч, орон байрыг үерийн усны зам, голын голдирол, гуу жалга, хуурай сайр, ус хальдаг эрэг, татамд барихгүй байх
☝️Үерийн аюултай бүс нутгаас нүүх
☝️Үер, усны аюулаас хамгаалах далан, суваг, шуудуу, хашлага барих
☝️Үер усны аюулын талаар хүүхдэд анхааруулга, сэрэмжлүүлэг өгөх
☝️Хүүхдийг хараа хяналтгүйгээр гол мөрөн, нуур, цөөрмийн орчинд тоглуулахгүй орхихгүй байх
☝️Өндөр хүчдэл, цахилгааны дор гэр, сууцаа барихгүй байх
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.